Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 06 сарын 30, Пүрэв
Ч.Номин: “Тамгагүй төр” жүжгийг олон улсад гаргахаар судалж байна

Ч.Номин: “Тамгагүй төр” жүжгийг олон улсад гаргахаар судалж байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-17 09:29:00

Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг Б.Баатарын найруулгаар, физиклдрам төрлөөр тавигдаж байгаа билээ.

Соёлын сайд Ч.Номин “Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчидтэй Улсын драмын эрдмийн театрт уулзаж, жүжгийг олон улсад гаргахаар судалж байгаа талаар мэдээлэл өглөө.

Монголын үндэсний сонгодог эл бүтээлийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Соёлын яам, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, “Херо” энтертайнмент, “Хувьсал” продакшн хамтран бүтээсэн бөгөөд дэлхийн театрын  чиг хандлагад нийцсэн орчин үеийн тайзны технологийг ашигласны зэрэгцээ нэг жүжгийг театрын урлагийн хэд хэдэн төрлөөр үзэх боломжийг олгож буй.

Энэ талаар Соёлын талаар сайд Ч.Номин “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл- инновацын салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгон, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж заасан.

Мөн уг бүтээл нь Монголд төдийгүй олон улсад ч Монгол үндэстний өв соёл, дахин давтагдашгүй байдлыг илтгэн харуулах бүтээл болсон. Инновац шингээсэн, эдийн засгийн үр өгөөж авчрах бүрэн боломжтой. Монгол Улсын Засгийн газраас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт ч “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжин, Монгол туургатны өв соёлыг дэлхийг таниулах соёл, урлагийн монгол брэндийг хөгжүүлэхээр тусгаад байна. Энэхүү бодлогын хүрээнд Монголынхоо уран бүтээлчдийн бүтээл, туурвилыг олон улсын зах зээлд таниулахад Соёлын яам анхааран ажиллаж байгаа бөгөөд “Тамгагүй төр” жүжгийг ч олон улсын зах зээлд гаргах талаар судалж байна” гэсэн юм.

Ташрамд дурдахад, “Тамгагүй төр” жүжиг нь дүрүүдийн үг, үйлдэл, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх болон эртний хувцас хэрэглэл, хөгжим, чимэглэлийг хийхдээ Төв Азийн газар нутгаас олдсон эртний Пазырыкийн соёл, “Буган чулуун хөшөөт хиргисүүрийн соёл”, Хүннүгийн цаг үеийн археологийн биет олдворууд, бэлчээрийн мал аж ахуйтны уламжлалт бүжиг, дуу, хөгжмийг ашиглажээ. 

 
 
 

 

Эх сурвалж: Соёлын яам 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-17 09:29:00

Сэтгэгдэл бичих