Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 10, Лхагва
Л.Жеймс тэрбумтан боллоо

Л.Жеймс тэрбумтан боллоо

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-06-06 09:21:00
"Лос-Анжелес Лейкерс" багийн довтлогч Леброн Жеймс тэрбумтан болсон тухай Forbes сэтгүүл мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлсэнчлэн 2021 онд "Хаан" Жеймсийн орлого 121,2 сая ам.доллар болж, нийт хөрөнгө нь 1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тэрээр замналаа үргэлжлүүлж байхдаа тэрбумтан болсон анхны сагсан бөмбөгч аж. Домогт "Нисдэг" Майкл Жордан гэхэд л замналаа дуусгаад 11 жилийн дараа тэрбумтнуудын жагсаалтад багтжээ.      
       Тэрээр 2003 онд драфтаар сонгогдсоноосоо хойш албан ёсны цалингаасаа 370 сая, ивээн тэтгэх гэрээ, төрөл бүрийн барааны борлуулалт, хэвлэл мэдээллийн хэрэгслээс олсон орлого нь 700 орчим сая ам.доллар болсон байна.                     
   37 настай тэрбээр 2008, 2012 оны олимпод түрүүлж, 2012, 2013, 2016, 2020 онд НБА-гийн аварга болж, 2004 оны олимп, 2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-06-06 09:21:00

Сэтгэгдэл бичих