Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 10, Лхагва
"Miss Mongolia-2022" тэмцээний тэргүүн титмийг Б.Номин-Эрдэнэ хүртэв

"Miss Mongolia-2022" тэмцээний тэргүүн титмийг Б.Номин-Эрдэнэ хүртэв

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-06-06 16:56:32
"Miss Mongolia-2022" гоо бүсгүй шалгаруулах тэмцээний Үндэсний ялагч тодруулах хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 4-нд "UG Palace"-т амжилттай болж өндөрлөв. Тус тэмцээний тэргүүн титмийн эзнээр Б.Номин-Эрдэнэ шалгарсан байна.
Монгол орон даяар сонгон шалгаруулалт явуулж, энэхүү тэмцээнд 130 гаруй бүсгүй өрсөлдсөн байна.
Харин титмийн төлөө шалгарч үлдсэн 15 гоо бүсгүйгээс үндэсний ялагчийг тодруулсан аж. Цар тахлын улмаас хоёр жил өнжсөн "Miss Mongolia" тэмцээний 2019 оны үндэсний ялагчаар Ж.Гүнжидмаа тодорч байв.
"Miss Mongolia-2022" гоо бүсгүй шалгаруулах тэмцээний үндэсний ялагч Б.Номин-Эрдэнэ:
Овог нэр: Баярхүү Номин-Эрдэнэ
Харъяалал: Улаанбаатар хот
Нас: 25
Биеийн өндөр: 170
Биеийн харьцаа: 94-66-97
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-06-06 16:56:32

Сэтгэгдэл бичих