Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 10, Лхагва
Нугасны муухай дэгдээхий

Нугасны муухай дэгдээхий

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-06-10 16:49:28

Хүүг төрөхөд амьдрах чадваргүй хэмээн ээжид нь хэлэв
Гэтэл хойш 48 жил өнгөрчээ.
Эмэгтэй төрөөд долоо хоносны дараа сувилагч түүний хүүхдийг авчирч үзүүлэхдээ "Тэр маш муухай юм" хэмээн уулга алдсан түүхтэй.
Хүү нүүрэндээрээ том хавдартай төрсөн байв.
Түүгээр тогтохгүй бие нь төрөлхийн эмгэг гажигтай төрсөн байлаа.
Хүүгийн нэр Роберт Хогп.
Хамгийн эхний боломж хүүгийн нүүрэнд буй хавдрыг эмчлүүлэх ёстой байв. Хүү багадаа ээжээсээ яагаад ийм царайтай төрснөө асуун, хавь ойрынх нь хүүхдүүд түүнийг шоолон инээлдэхийн учрыг үл ухааран хамтдаа инээж баясдаг байв.
Удалгүй хүүгийн нүүрний хавдарыг эмчлэх мэс засалч олдлоо. Нүүрэндэх хавдрыг эхлээд авч, дараа нь эмч нар түүний хамрыг эрхий хурууных нь мөгөөрсийг ашиглан хиймлээр бүтээхээр болов.
Эмч нар Робертын өсөлтгүй хөлийг тайрч хиймэл хөл хийлгэх нь явж сурах боломжтой хэмээсэн учир хөлөө тайруулах, бүрэн хэмжээний мэс засалд орохоор бэлтгэж байлаа.
Роберт, нэг удаа өөрийн бодол санаа, эмч нар зөвлөгөө бичигдсэн ээжийнхээ тэмдэглэлийн дэвтрийг олж уншсан юм. Цөхрөнгөө барсан шаналал, хүүдээ хийж өгч чадах бүхнийг яаж биелүүлэхээ мэдэхгүй байх харуусал,
"Би түүний төлөө юуг хийж чадахгүй, юу ч мэдрэхгүй байна!" гэсэн үгсийг уншсан байна.
Роберт уншсан бүхнээ гүнзгийлэн бодож, эдгээр үгс зүрхэнд нь хэрхэн гуниг авчирч байгааг ойлгосон аж. Роберт хэн нэгэнд амлаагүй ч амралтыг өөртөө өгч чаддаггүй байжээ.

May be an image of 1 person and outdoors
Олон жилийн турш тэр эхдээ дарамт байсан гэдгээ ухаарч удаан хугацааны турш ялах тухай зүгээр мөрөөдөж явсан гэхэд болно.
"Зарим үед бүх зүйл гэнэт газар руу уначих мэт. Миний амьдрал яг гунигийн кино шиг байсан ч эцсийн цэг тавихдаа өөртөө өчүүхэн ч бай "аз жаргал" олсноор цэглэнэ гэдэгт итгэлтэй" хэмээн бичжээ.
Өнөөдөр 48 настай Робертыг алдартай, амжилттай байгаад ээж нь л хамгийн дулаан үг хэлж байна. Хүүдээ ямагт "Гайхамшигтай, чи хайраар дүүрэн, ямагт хайр халамжтай." хэмээх үгсийг хэлдэг байв
Роберт болон түүний эхнэр Кэти Виннаме одоо Австралид амьдарч байна. Тэд 2 охинтой.
Түүний гадаад төрх учир дутагдалтай ч асар өндөр боловсролыг олж авсан нэгэн болжээ.
Сэтгүүлч мэргэжлээрээ ажиллаж байгаа ч өнөөдөр тэр "алдартай"зохиолч болсон.
2013 онд тэрбээр өөрийн намтараар
"Ugly" номоо бичин хэвлүүлж олонд хүртээл болгов. Түүний ном, илтгэлүүд бусад хүмүүс бидний бие махбодын гадаад төрх, харилцааг сүйтгэж байгаа талаар нухацтай бодож бичигдсэн байдаг.

May be an image of 1 person, standing and indoor
"Vlada өөрийн нүүр царай"тайлан - Робертын алдартай TEDx төсөл гэж нэрлэгддэг.
Энэ бүх боломжийг хайртай хүмүүсийн дэмжлэгээр олдог юм! Түүний айдсыг ухаанаар сольж өгсөн ээждээ маш их талархаж байна.
Ээждээ, амьдралын жаргалтай төгсгөлийг бичих боломж өгсөнд баярлаж байна.
Түүх ямагт зөрчилдөж байдаг.
Гэвч бодит бөгөөд хүчтэй хүний ​​ урам зориг, тэр хүмүүсээс гарч буй сэтгэлийн асар их хатуужил бусдад үлгэр жишээ байж, олныг гайхшруулахаас илүү сэтгэл санааг эмчилж байдаг хэмээн хэлж байна.
Сайхан Уул
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-06-10 16:49:28

Сэтгэгдэл бичих