Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 10, Лхагва
ГССҮТ: Могойд хатгуулсан дөрвөн хүүхэд эмчлүүлээд гарсан

ГССҮТ: Могойд хатгуулсан дөрвөн хүүхэд эмчлүүлээд гарсан

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-06-29 15:38:00

Гэмтэл, согог судлалын үндэсний төвд могойд хатгуулсан дөрвөн хүүхэд ирсэн талаар мэдээлсэн. Хүүхдийн хувьд могойд хатгуулсан шарх нь хэвтэн эмчлүүлэх хэмжээний ноцтой байгаагүй бөгөөд эмчилгээ хийлгээд явсан тухай эмч нар мэдээлэв. Урин дулаан цагт иргэд гэр бүл найз нөхдийн хамт аялал зугаалгаар явах нь ихэссэн тул сэрэмжтэй байхыг эмч, мэргэжилтнүүд анхаарууллаа.

Манай оронд дөрвөн овог, долоон төрөлд багтах найман зүйлийн могой байдаг. Тэднийг нарийн, угалзат, сум, хээрийн загалмайт, бамбай хоншоорт, рашааны гэх мэтчилэн янз бүрээр нэрлэдэг. Хоргүй  могойн гадаад шинж нь хамар дугуй, хүүхэн хараа бөөрөнхий, шүдгүй ихэвчлэн том биетэй байна. Хортой могойн хувьд хамар шовх, хүүхэн хараа зуйван, хурц соёотой байдаг.

Хортой могойнд хатгуулсан эсэхийг юун түрүүнд мэдэх нь хамгийн чухал. Хэрэв хортой могойнд хатгуулсан бол богино хугацаанд хатгасан газар нь хавдаж, маш жижигхэн шарх үүсэж, ганц дусал цус бултайсан байна. Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй, хөдөлгөвөл хор хурдан тархдаг.

Могойд хатгуулсан үед үзүүлэх анхны тусламж:

  1. Эмнэлгийн тусламж яаралтай дуудах
  2. Өвчтөнийг могой байгаа газраас холдуулах
  3. Хөдөлгөөнгүй байлгах
  4. Хатгуулсан хүнээ тайвшруулах
  5. Хазуулсан биеийн хэсгийн бариу хувцас, эдлэлийг тайлах
  6. Хорыг тайлахын тулд их хэмжээгээр шингэн зүйл уух
  7. Шархан дээр самбай маарлаар боолт хийж хатгуулсан мөчийг дээш нь сойх
  8. Хатгуулсан цагийг тэмдэглэх
  9. Ойр орчимд өөр могой байгаа эсэхийг шалгах

Хатгуулсан тохиолдолд амаараа сорох, эмнэлгийн бус орчинд зүсэлт хийж огт болохгүйг анхааруулж байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-06-29 15:38:00

Сэтгэгдэл бичих