Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 10, Лхагва
Хоёрдугаар төв эмнэлгийн эрт илрүүлэх ҮЗЛЭГТ иргэд идэвхтэй ХАМРАГДАЖ БАЙНА

Хоёрдугаар төв эмнэлгийн эрт илрүүлэх ҮЗЛЭГТ иргэд идэвхтэй ХАМРАГДАЖ БАЙНА

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-06-29 12:30:00

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас энэ оны тавдугаар сарын 01-ээс эхлэн ард иргэдээ урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамруулах ажлыг улс орон даяар эхлүүлсэн билээ.

Тэгвэл улсын томоохон лавлагаа шатлалын эмнэлгүүдийн нэг болох Хоёрдугаар төв эмнэлэгт өнгөрсөн хугацаанд 400 орчим иргэн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ.

Эрт илрүүлэг, үзлэгт хамрагдаж буй иргэдийн хувьд 40 орчим хувь нь 18-30 насны, 46 орчим хувь нь 31-45 насны,  10 гаруй хувь нь 46-аас дээш насных байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан нийт иргэдийн дунд ходоод, улаан хоолойн сөргөөт эзофагит, архаг өнгөц гастрит зэрэг эмгэгүүд зонхилж байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байв.

Иргэд, үйлчлүүлэгчдийн хувьд анхааруулж хэлэхэд Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь харьяалалынхаа хүрээнд Баянзүрх дүүргийн 8,17 дугаар хорооны иргэдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна.

Тодруулбал, насанд хүрэгчдэд насны багцаас хамаарч 12-18 нэр төрлийн шинжилгээ хийх бол 0-17 насны хүүхдүүдийг 4-6 нэр төрлийн оношилгоо шинжилгээнд хамруулна.

Ходоод, улаан хоолойн сөргөө өвчин  гэж юу вэ?

Ходоод, улаан хоолойн сөргөө өвчин /ХУСӨ/ нь хоол боловсруулах замын архаг өвчнүүдийн нэг. Ходоод улаан хоолойн сөргөө өвчний үед ходоодны хүчил, бусад ходоодны агуулагдахуун ходоодноос улаан хоолой руу сөргөж гардаг. Сөргөө нь улаан хоолойн салстыг гэмтээж ХУСӨ-ийг үүсгэнэ. Хүчлээр гулгих, цээж хорсох зовиур нь олон хүнд түгээмэл илэрдэг хоол боловсруулах замын шинж тэмдэг. Ихэнх хүмүүс ХУСӨ-ний зовиурыг амьдралын хэв маягийн зохицуулалт, жоргүй олгодог эмийн тусламжтай намдаах боломжтой. Харин ХУСӨ-тэй зарим хүмүүс зовиураа багасгахын тулд илүү хүчтэй эм бэлдмэл хэрэглэх, цаашлаад мэс заслын эмчилгээ ч хийлгэж болно.

Шинж тэмдэг, зовиур 7 хоногт 2-оос доошгүй удаа илрэх эсвэл өдөр тутмын хэвийн амьдралд саад учруулах, мөн улаан хоолойн салст гэмтсэн тохиолдолд эмч таныг ХУСӨ-тэй гэж оношлож болзошгүй.

ХУСӨ-ий эрсдэлийг нэмэгдүүлдэг бусад хүчин зүйлс:

  • Таргалалт
  • Жирэмслэлт
  • Тамхидалт
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-06-29 12:30:00

Сэтгэгдэл бичих