Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 10, Лхагва
Архины үйлдвэрлэл, худалдааг цахим системээр хянана

Архины үйлдвэрлэл, худалдааг цахим системээр хянана

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-06-29 11:25:17

Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдааны эргэлтийг хянах зорилгоор Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Хууль батлагдвал манай улс анх удаа архи, согтууруулах ундааны түүхий эдээс эхлээд үйлдвэрлэх, хэрэглэгчийн гарт очих хүртэл хүнсний үйлдвэрлэл, худалдааны сүлжээний бүх үе шатыг нэгтгэсэн хяналтын цахим системтэй болох юм. Ингэснээр иргэдийн гарт очиж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хянахаас эхлээд олон ажлыг хийнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тодотгож байна.




Нэг ёсондоо хууль бус архи үйлдвэрлэх, архитай холбоотой хууль бус аливаа үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр манай улс анх удаа олон улсын стандартад нийцсэн цахим бүртгэлийг бий болгох аж. Тодруулж хэлбэл, архи, согтууруулах ундааг дэлгүүрийн худалдан авалтын касс дээр төлбөрийн хамт давхар уншуулж хянах юм.  


Манай улсад өнөөдрийн байдлаар спиртийн 6, архины 26, шар айрагны 12, нийтдээ архи, согтууруулах ундааны 44 үйлдвэр байна.


Ташрамд мэдээлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч архины хатуулгын хэмжээг бууруулах санаачилга гарган, архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах талаар зарлиг гаргасан юм. Тодруулбал, архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилго бүхий “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллах талаар Засгийн газарт чиглэл болгосон.




Монгол Улс дахь архи, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн нийт биет хэмжээ 2020 оны байдлаар 120.5 сая литр байна. Мөн оны байдлаар манай улсын 21-ээс дээш насны нэг иргэнд жилд 54 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаагаас 12 литр нь хатуулаг өндөртэй архи, 42 литр нь шар айраг болон бусад согтууруулах ундаа байна. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)ас тогтоосон аюулгүй хэрэглээний хэм хэмжээнээс өндөр байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт архидалт, донтолт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хатуу тэмцэх, архины хатуулгийг бууруулахыг шаардаж ажиллах тухай заалтыг тусгасан юм.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-06-29 11:25:17

Сэтгэгдэл бичих