Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 09 сарын 27, Мягмар
Төвлөрөл ихтэй, олон хүн зорчдог автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ

Төвлөрөл ихтэй, олон хүн зорчдог автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-09 13:33:38

Улаанбаатар хотын хэмжээнд автобусны 800 гаруй буудал бий. Эдгээрээс саравч, сүүдрэвч байгуулж, сандал суудал тавьж тохижуулсан нь 300 гаруй.

Зуны амралтын эрин дуусаж, хичээл сургууль эхлэх дөхөж байгаатай холбогдуулан автобусны буудлуудыг угааж, ариутгах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Наймдугаар сарын 1-ээс эхлэн төвлөрөл ихтэй, олон хүн зорчдог автобусны 200 буудлыг сонгож, хөөстэй угаалга цэвэрлэгээ, ариутгалыг найман удаагийн давтамжтайгаар хийж буй юм.

Мэргэжлийн зургаан байгууллага дүүргүүдийг хуваарилан авч ариутган халдваргүйжүүлж байна.

"Автобус хүлээх зуураа хог хаягдлаа зориулалтын саванд хийж байгаарай"

зураг
 

Дээрх байгууллагуудын нэг болох Фирма ХХК-ийн ажилтан Б.Хулан хэлэхдээ "Бид энэ сарын эхнээс автобусны буудлуудыг халдваргүйжүүлж, ариутгаж байна. Автобусны буудал орчим хог хаягдал маш их байна. Тиймээс хог хаягдлыг нь эхэлж цэвэрлээд ариутгал, хөөстэй цэвэрлэгээг хийдэг. 

Удаан тогтсон хир, буртаг арилахдаа муу байхын дээр хүмүүс нус, цэрээ ил задгай хаясан байх нь түгээмэл. Мөн зар наасан цавуу болон скочийг арилгахад хүндрэлтэй байдаг. Тиймээс Та бүхэн автобус хүлээх зуураа хог хаягдлаа зориулалтын саванд хийж, нийтийн эзэмшлийн зам талбайд ариг гамтай хандаж байгаарай гэж хүсье" гэлээ.

зураг
 

 

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-09 13:33:38

Сэтгэгдэл бичих