Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 09 сарын 27, Мягмар
АНУ-ын гадаад бодлогыг БНХАУ Ж.Флойдыг хөнөөсөнтэй зүйрлэжээ

АНУ-ын гадаад бодлогыг БНХАУ Ж.Флойдыг хөнөөсөнтэй зүйрлэжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-08-09 15:56:15
        БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин АНУ-ын гадаад бодлогыг афроамерик Жорж Флойдыг хөнөөсөнтэй зүйрлэв. "АНУ өөрийгөө "дэлхийн цагдаа" гэж үзэж, Жорж Флойд шиг бусад улс орныг айлган сүрдүүлж, хүссэнээрээ боомилохыг бид зөвшөөрч бллохгүй" гэж мэдэгдсэн тэр, "Наймдугаар сарын 2-нд АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд айлчилсанд Бээжин хэт хатуу хандсан" гэсэн Цагаан ордны мэдэгдлийн талаар тайлбар хийлээ.      
    Тайванийн хоолойд томоохон хэмжээний сургуулилт хийсний дараа Хятадын эрх баригчид усан хилдээ цэргийн маневруудыг үргэлжлүшлэхээр шийдсэн тухай урьд нь мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Шар тэнгисийн баруун хойно орших Бохай булангийн хэсгийг түр хаах шийдвэр гаргажээ.                     
       2020 оны тавдугаар сарын 25-нд цагдаагийн офицер Дерек Шовин Миннеаполис хотод 46 настай афроамерик Жорж Флойдыг баривчлахдаа хөнөөсөн билээ. Цагдаа нар сэжигтэнг хучилтын тавцан дээр хэвтүүлэхэд Д.Шовин хүзүүн дээр өвдөглөсний улмаас хохирогч амьсгал хураасaн билээ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-08-09 15:56:15

Сэтгэгдэл бичих