Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 09 сарын 27, Мягмар
“Тамгагүй төр” жүжгийг NTV телевизээр шууд дамжуулна

“Тамгагүй төр” жүжгийг NTV телевизээр шууд дамжуулна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-09 18:08:43

“Тамгагүй төр” жүжгийн хаалтын 100 дахь тоглолтыг NTV телевиз маргааш буюу 2022 оны 8 сарын 10-нд 12:00 цагт шууд дамжуулах гэж байна.

Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг “Hero entertainment” продакшны захирал Б.Баатарын найруулгаар, физиклдрам төрлөөр толилуулж байгаа билээ.

Монголын үндэсний сонгодог эл бүтээлийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Соёлын яам, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, “Херо” энтертайнмент, “Хувьсал” продакшн хамтран бүтээсэн юм. Тэгвэл Univision хэрэглэгчид 8 дахь сувгаар, Skymedia хэрэглэгчид 3 дахь сувгаар, DDISH хэрэглэгчид 9 дэх сувгаар дамжуулан орон даяар үзэх боломжтой.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-09 18:08:43

Сэтгэгдэл бичих