Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 09 сарын 27, Мягмар
Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн сугалааны тогтолцоог байхгүй болголоо

Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн сугалааны тогтолцоог байхгүй болголоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-09 18:11:13
Боловсролын ерөнхий газрын дарга и-Монголиа системд нэвтрүүлсэн, шинэ үйлчилгээг танилцуулав. Тус системийн Боловсролын үйлчилгээ-Сургуулийн өмнөх боловсрол цэс рүү нэвтэрч, 2-5 насны хүүхдийн мэдээллээ харах боломжтой. Эндээс эцэг эхчүүд  хүүхдийнхээ регистрийн дугаар, өмнө нь цэцэрлэгт явж байсан, эсэх мэдээллийг нягтлах шаардлагатай.  Дараа нь хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлтээ асуултын дагуу илэрхийлнэ.  Цахимаар хүүхдээ бүртгүүлэх боломжгүй ээж аавууд цэцэрлэгийн ажилтнуудаас зөвлөгөө авч, тэдний зааврын дагуу бүртгүүлэх боломжтой юм байна. Бүртгэл маргаашаас эхэлнэ.  БШУ-ны сайд дараах мэдээллийг өглөө: -Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдийг гэр цэцэрлэгт хамруулна. Хүүхдүүдийг гэрээсээ 1 км-ын зай дотор цэцэрлэгт явуулахад анхаарна. Багшийн ёс зүйтэй холбоотой асуудлыг эцэг эхчүүдтэй хамтран шийднэ.    Түгжрэлийн хувьд өглөө, оройн нийт түгжрэлийн 30-40 хувийг хүүхдүүдээ зөөдөг ээж аавууд үүсгэдгийг бид судалгаагаар тогтоосон. Иймд бид хамгийн их түгжрэлтэй сургуулиудын хичээл эхлэх цагийг зөрүүлэн, тодорхой үр дүнд хүрсэн гэв.    
 БШУЯ ирэх долоо хоногт ЕБС-иудын хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаарх мэдээллийг өгөх юм байна.         

БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаар "Засгийн газар хэмнэлтийн хууль баталж 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд баталсан. Монгол Улсын хэмжээнд 303 мянган хүүхэд цэцэрлэгийн настай. Үүнээс нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141 мянган хүүхэд бий. Цэцэрлэгийн насны 34486 хүүхэд буюу 4 хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг байв. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын "Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдав. Хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд сугалаанд хамрагддаг тогтолцоо байсан. Тэгвэл өнөөдөр бид сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж байна. Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 26643 хүүхэд, 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 7755 хүүхэд буюу нийт 34398 хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар болоод байна" гэлээ.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-09 18:11:13

Сэтгэгдэл бичих