Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 09 сарын 27, Мягмар
Үндэсний спортын VII наадмын сур харвааны мэргэчүүд тодорлоо

Үндэсний спортын VII наадмын сур харвааны мэргэчүүд тодорлоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-13 11:11:54

Үндэсний спортын VII наадам Хүй долоо худагт болж байна. Наадмын хоёр гурав дахь өдөр буриад сурын эрэгтэйчүүдийн ангилалд С.Энхмөрөн ахлагчтай Баянзүрх дүүргийн баг түрүүлсэн бол Хөвсгөл, Баянзүрх дүүргийн баг удаалав. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Ч.Гандаваа ахлагчтай Налайх дүүргийн баг түрүүлж, Дорноговь, Дархан-Уул аймгийн баг мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Наадмын уламжлалт сурын харвааны эрэгтэйчүүдийн ангилалд Д.Жаргалсайхан ахлагчтай Багахангай дүүрэг түрүүлж, Орхон, Төв аймгийн баг удаалав. Тус харвааны эмэгтэйчүүдийн ангилалд Хэнтий аймгийн баг түрүүлж, Баянзүрх дүүрэг, Хэнтий аймгийн баг мөнгө, хүрэл медаль хүртэв.

Үндэсний сур харваанд дархан мэргэн Ш.Даваахүү ахлагчтай Орхон аймгийн баг алтан медаль хүртсэн бол Дундговь, Хэнтий аймгийн баг удааллаа.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-13 11:11:54

Сэтгэгдэл бичих