Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 09 сарын 27, Мягмар
Д.Трампад хорих ял оноох уу?

Д.Трампад хорих ял оноох уу?

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-08-13 11:14:36
    АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын хорих ялаар шийтгүүлэх хууль зөрчсөн хэргийг Холбооны мөрдөх товчоо шалгаж байна. Энэ талаар Politico сонин мэдээлэв. ХМТ бүртгэл устгасан, мөрдөн байцаалтад саад учруулсан, тагнуулын хууль зөрчсөн хэргээр экс ерөнхийлөгчийг шалгаж буй. Хэрэв эдгээр зөрчлийг гэм буруутайд тооцвол хорих ял эсвэл торгууль ногдуулдаг аж.            
    Урьд нь ХМТ-ныхон Д.Трампынхыг нэгжихдээ "маш нууц" гэж тэмдэглэсэн бичиг баримт олсон юм. Тэдгээрийн агуулгыг задруулаагүй ба нийт 20 орчим хайрцаг эд зүйлс, гэрэл зураг бүхий хавтас, гар бичмэл тэмдэглэл, түүний зөвлөх асан Рожер Стоуны өршөөлийн бичиг зэргийг хураан авав. Дашрамд дурдахад Д.Трампын эдлэнг энэ сарын найманд нэгжсэн юм. 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой буйгаа мэдэгдсэн АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч "Төрийн холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны эцэст гэрт маань гэнэт дайрч орж ирээд нэгжсэн нь шаардлагагүйгээс гадна зохимжгүй байлаа" хэмээн онцлон тэмдэглэлээ.

No description available.

No description available.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-08-13 11:14:36

Сэтгэгдэл бичих