Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 09 сарын 27, Мягмар
Нэгдүгээр эмнэлэг 30 ажилтандаа орон сууцны урьдчилгаа 30 сая төгрөг олгоно

Нэгдүгээр эмнэлэг 30 ажилтандаа орон сууцны урьдчилгаа 30 сая төгрөг олгоно

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-13 11:17:20

Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Эрүүл мэнпийн яамнаас наймдугаар сарыг Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарласан. Үүнийг тохиолдуулан Улсын нэгдүгээр төв эмнэлэг нийт ажилтнуудтайгаа баярын хурал хийжээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал “Хамт олныхоо хүчин чармайлт, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа бодлогын шинэчлэл гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотойгоор манай эмнэлгийн санхүүгийн байдал харьцангуй сайжирч байгааг дуулгахад таатай байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захиргаа, эдийн засаг, санхүүгийн алба Нийгмийн хамгааллын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд нийт ажилчдын үндсэн цалинг 30-50 хувиар нэмэгдүүлж, орон сууцны урьдчилгаа төлбөрын дэмжлэгийн хөтөлбөр зарлахаар болсныг дуулгахад таатай байна. 30 сая төгрөгийг 30 ажилтанд өгч, Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зургаан хувийн зээлд хамруулахаар болсон. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулна.

Мөн нийт ажилчдынхаа болон гэр бүлийнх нь эрүүл мэндэд анхаарал хандуулан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулах болсныг дуулгахад таатай байна” гэжээ. 

Энэ үеэр зарим ажилчдаа төрийн дээд одон медалиар шагнажээ. Алтан гадас одонгоор Эмнэлгийн хэрэгсэл, аж ахуй хангамж түгээлтийн албаны жолооч Х.Батготов, Сувилахуйн албаны сувилахуйн арга зүйч П.Наранцэцэг, Урологи, андрологийн төвийн ахмад сувилагч С.Лхагважавыг шагнажээ. Мөн Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр долоо, Эрүүл мэндийн яамны жуух бичгээр 13, Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр нэг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны хүндэт тэмдгээр найм, жуух бичгээр таван хүнийг шагнасан байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-13 11:17:20

Сэтгэгдэл бичих