Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Э.Содномпэлжээ Тбилисийн тэмцээнээс алтан медаль хүртжээ

Э.Содномпэлжээ Тбилисийн тэмцээнээс алтан медаль хүртжээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-09-26 10:03:03
Пара паэрлифтингийн Европын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Гүржийн нийслэл Тбилисид болж байна. Тус тэмцээнд манай улсаас паралимпийн алт, хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ өөрийн багш, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын хамт оролцож байгаа бөгөөд өчигдөр 107 кг-ын жинд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр Украин, Молдав, Польш, Гүрж, Болгар, Нидерланд, Франц зэрэг буурал тивийн шилдэг тамирчидтай өрсөлдөж эхний оролдлогоороо 242 кг өргөснөөр аваргалах болзлоо биелүүлсэн аж. Харин хоёр, гурав дахь оролдлогоороо 248, 254 кг-ыг захиалж өргөсөн ч тооцоогүй юм.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-09-26 10:03:03

Сэтгэгдэл бичих