Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Нийтийн тээврийн автобусанд БЭЛЭН МӨНГӨӨР зорчдог болно

Нийтийн тээврийн автобусанд БЭЛЭН МӨНГӨӨР зорчдог болно

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-26 11:48:53

Нийтийн тээврийн автобусны бэлэн мөнгөний хайрцгийг 2017 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хурааж авсан байдаг. Гэтэл 2022 оны есдүгээр сарын 07-ны өдрийн ээлжит хуралдаанаар нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөөр үйлчилдэг болох тухай тогтоолыг баталжээ.

Тодруулбал иргэд нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгө болон umonney картаараа давхар хураамжаа төлж болох боломжтой болсон гэсэн үг.

Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас асуухад "Карт хөгжүүлэгч газар нь төдийлөн хөгжүүлэлтээ хийж чадахгүй байгаа учраас хайрцаг байршуулаад бэлэн мөнгөөр хураамжаа төлж болохоор болсон. Umoney картыг хэрэглээнээс халсан гэж ойлгож болохгүй. Хэсэг хугацаанд хөгжүүлэлт хийтэл ийм журам хэрэгжинэ. Мөнгө хураадаг хүн ажиллахгүй. Харин лацадсан бэлэн мөнгөний хайрцаг байршуулах болно” гэв.

Нэмэлт: Нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөний хайрцаг байрлуулан үйлчилж эхлэх хугацааг тогтоох аж. Мөн өмнө хурааж авсан 1200 хайрцгаа буцаан ашиглах юм байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-26 11:48:53

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин
:gjgyuealghggv ffjnau ol bt;tux Ард олныг дарангуйлж, гавлаж, шорон гянданд бөөнөөр нь хорихоос өөрийг чадахгүй мөхсөн коммунистууд хөрөнгөт нийгмийг байгуулж чадахгүйн нэг жишээ. Тонилцгоо МАН -чууд аа!
2022-09-26 22:13:47 - 202.9.46.218