Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
УИХ-ын дарга Г.Занданшатар “Хямралын үеийн эрх зүй ба хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, мэндчилгээ дэвшүүлэв

УИХ-ын дарга Г.Занданшатар “Хямралын үеийн эрх зүй ба хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, мэндчилгээ дэвшүүлэв

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-26 14:28:00
Хууль зүйн үндэсний хүрээлэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Хямралын үеийн эрх зүй ба хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2022.09.26) Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгуулагдаж байна.

Энэ байгууллагын 20 жилийн түүхийг бүтээлцсэн нийт эрдэмтэд, судлаачид, ажилтан, албан хаагчдад хандаж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр, Хууль зүйн үндэсний хүрээлэн бол Хууль тогтоомжийн тухай хуулиар тодорхой үүрэг хүлээж, хууль тогтоомжийн төсөл боловсруулахад судалгаа хийх, санал, дүгнэлт гаргах, мэдээлэл, лавлагаа бэлтгэх, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх зэргээр хууль тогтоох үйл явцад өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн хууль зүйн салбарын нэгэн түшиц байгууллага мөн. Улсын Их Хурлаас баталсан хуулийг сурталчлах, иргэдэд таниулах, ойлгуулахад ч бас чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцлон тэмдэглэв.

Хууль зүйн ухааныг бусад салбар шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглахгүйгээр хөгжүүлэх боломжгүй юм. Энэ ч утгаараа хууль бол салбар дундын судлагдахуун. Дэлхий дахинаа хууль зүйн ухааныг салбар дундын судлал болгон онол практикийн түвшинд хөгжүүлж байна. 

Хуулийн бас нэг томоохон салбар дундын судлагдахуун бол өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлын сэдэв болох "Эрх зүй ба хөгжил" юм. Аливаа хуулийн эцсийн зорилго бол улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах явдал гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх байх. Иймд эдийн засаг, нийгмийн хөгжилд хуулийн гүйцэтгэж буй үүрэг, үр нөлөө, түүний харилцан холбоог судлах, ялангуяа дэлхийг хамарсан цар тахал, геополитик, зэвсэгт мөргөлдөөн зэрэг хямралт үед эрх зүй, хуулийн гүйцэтгэх үүргийг онол, практикийн үүднээс судлах нь цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой юм.

Улс орны тогтвортой хөгжил буюу гадаад орчны гэнэтийн савалгаа, нөлөөлөлд тэсвэртэй байдлыг хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэн хангах асуудал чухлаар тавигдаж байгаа энэ үед “Хямралын үеийн эрх зүй ба хөгжил” сэдвээр сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлж буй нийт илтгэгч нарт болон хуралд оролцож санал бодлоо хуваалцаж байгаад талархал илэрхийлж, амжилт хүсэв.


Энэхүү хуралд хууль зүйн доктор, профессор, эрдэмтэн судлаачид нийт 10 итгэл хэлэлцүүлж байна. Эдгээр итгэлүүд нь Монгол Улсын төдийгүй дэлхийн бусад улс орнуудад хууль, эрх зүйн хөгжил цэцэглэлтэд ямар үүрэгтэй талаар тал бүрээс нь хөндөж байгаагаараа онцлог аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-26 14:28:00

Сэтгэгдэл бичих