“Miss World” тэмцээний оролцогч Б.Болор спортын төрөлд ТОП 8-д шалгарчээ

Хүн төрөлхтний гоо үзэсгэлэнгийн олимп гэгддэг “Miss World” тэмцээн Энэтхэг улсын Нью Дели хотноо 2024.02.20-ний өдөр эхэлсэн.

71 дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд манай улсаас “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Алтан эрдэнийн титэмт, "Miss world Mongolia 2023” тэмцээний Үндэсний ялагч Бат-Эрдэнийн Болор эх орноо төлөөлөн ажилттай оролцож байна.

Тэрээр спортын урьдчилсан тэмцээнд амжилттай оролцож финалын ТОП 8-д шалгарч, шилдэг оролцогчдын тоонд багтахад нэг алхам ойртжээ. Тэмцээний турш явагддаг үзэгчдийн санал асуулга шүүлтийн чухал хэсгүүдийн нэг. 20 хоногийн турш үргэлжлэх энэхүү тэмцээний эцсийн шалгаруулалт 2024.03.09-ний өдөр болно. Шалгаруулалтыг MNC телевизээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд тухайн өдөр хүртэл эх орноо төлөөлөл оролцож буй гоо бүсгүйгээ цахимаар дэмжих боломжтой юм. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ