“The MongolZ“ дэлхийн чансааны №5, алдарт “G2“-г хожиж, шуугиан тарилаа

Цахим спортын "CS2" төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 19 дэх улирлын шигшээ тоглолтууд Мальта улсад эхэллээ. Ази тивийг төлөөлөн хоёр баг оролцож байгаа бөгөөд Монголын "The MongolZ" баг өнөөдөр/2024.04.25/ хэсгийн хоёр дахь тоглолтоо дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэтэй, алдарт "G2 Esports" багтай хийв.

"The MongolZ" өнөөх алдарт, дэлхийн шилдгүүдийн нэг "G2 Esports" багийг хоёр ээлжийн тоглолтод 2:0 гэсэн харьцаатай хожиж, шуугиан тарилаа. "The MongolZ"-оос өнөөдөр "910-" дийлдэшгүй байв.

Ийнхүү "The MongolZ" баг түүхэндээ анх удаагаа "ESL Pro League"-ийн плей-оффын шатанд шалгарч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ