Хөл бөмбөгөө үзэх үү бөхөө харах уу ?


         Өнөөдөр хэдийгээр ажлын өдөр гэлээ ч ялангуяа хөдөө орон нутагт наадаад эхэлчихлээ.Энэ жилийн наадмын уур амьсгал хөлбөмбөгийн дэлхийн аваргын олон зуун сая үзэгчийн энергээр эрчимжих байх.  Учир нь хойд хөршид зохион байгуулагдаж байгаа хөлбөмбөгийн ДАШТ шувтаргын шатандаа орж, хагас шигшээд шалгарсан шөвгийн дөрвөн баг тоглоно.Франц, Белги, Хорват, Англи гээд дэлхийн аваргын шилдгүүдийн тоглолт. Спорт бол хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл.

         Олимп,дэлхийн аваргаар тэс ондоо хэлтэй, бас хилтэй хар, шар, цагаан арьстангууд эвлэлдэн нэгдэж хөлбөмбөгийн ногоон дэвжээн дээр арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг нэгдмэл дуу хоолойг илэрхийлж байхад, монгол бөхчүүд маань жалгандаа хэрэлдсээр наадамтай золголоо. Түмэн олон шаардаад тусыг эс олов. Төр засаг, төрийн тэргүүн хүртэл хүлээж аваад ч  нэмэр болсонгүй.Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг шиг сүүлд Х.Баянмөнх аварга л "Наадмын өмнө эвлэрье гээд даан ч чадсангүй. Эвтэй сайхан барилдаарай" гэх утгатай зүйл ярьж байналээ.

        Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадамд 512 бөх барилдана. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэлийг  өнөөдөр маргааш буюу долдугаар сарын 9, 10-ны өдөр Спортын төв ордонд хийхээр болжээ. Учир нь бөхчүүдийн дундах хэрүүлээс болоод Бөхийн өргөөг битүүмжилж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учраас ийнхүү өөр газар бүртгэхээр болжээ.      

        Дэлхий хүртэл нэг дэвжээнд, ногоон дэвжээндээ багтаад байхад Монгол бөхчүүд маань жалга судгаараа нэг тарчихаад, холбооныхоо тамга тэмдгийг булаацалдаад, бөхийн өргөөгөө тойрч гороолоод байх хэрэггүй л баймаар. Ямар ч атугай Монгол наадам барилдах бөхчүүдээ бүртгээд эхэлчихлээ. Цаана чинь ДАШТ-ий шөвгийн дөрөв гээд та нараас ланжгаруудын, дэлхийн дэвжээ хотолзож байна шүү дээ. Хөл бөмбөгөө үзэх үү бөхөө харах уу ? гэдэг сонголт бас байгаа шүү .

                                                                                                                                                                                                                     Х.Уран



Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

юмжаа - 66.181.180.402018-07-10 10:07:20

хөлбөмбөгөө үзнэ ээ

Иргэн - 103.26.194.182018-07-10 09:16:18

Хэрүүлтэй бөхөөр яах вэ дээ. Хөлбөмбөг үзнэ

zochin - 103.26.194.52018-07-09 23:12:54

odor ni bohoo shono ni holbombogoo uyne dee

bataa - 64.119.24.882018-07-09 20:39:18

boh

bi - 129.168.1.92018-07-09 20:30:33

bohoo l uzne dee

uuganaa - 129.168.1.92018-07-09 20:27:22

Баянаа аварга түрүүлээд хэлчихдэг нь сэргэлэн гэж

Хулгайч Баянаа - 2018-07-09 16:16:22

Кулгайшийг бариарай

Хөл бөмбөг - 2018-07-09 12:07:06

мэдээж хөл бөмбөг. Мангуу бөхчүүдийн найрааг хэн сонирхдогын

T - 2018-07-09 11:51:30

Uu hulbumbuguu l uzne shde. Nairaanii buh budliantai mori uzej yagiin

Bataa - 2018-07-09 10:52:11

Энэ бөхийн холбооны хэрэг байгаа ч юм уу.Энэ хэдэн чадахгүй бөхчүүдийг тараах хэрэгтэй.Шинэ залуусыг барилдуул.

Бөх сонирхогч - 2018-07-09 10:50:40

Үнэхээр бөхийн найрааг алга болгоё гэж бодож байгаа бол тэр ам угтуул авдаг газар нь Бөхийн Холбооноос харин ч их сэтгүүлч зураглаачыг байлгах ёстой биз дээ.........??? Бөхийн Холбооноос явуулж байгаа энэ допинг, начны найрааны эсрэг ажилана гэсэн мэдэгдэл нь энэ үйлдлээрээ эсэргээрээ бөхчүүдийг далд хэлбэрээр хий гэж хэлээд байна даа ... Шадар сайд Энхтүвшин та харин ч сэтгүүлч зураглаачдыг тэр асарт нь байлгаач

Нараа - 2018-07-09 09:30:55

Танай сайт шинэчлэгдээд гоё болсон бна

Zochin - 2018-07-09 09:25:13

Shudarga barildaarai bohoo uznee

" Учир - 2018-07-09 08:08:09

мэдэхгүй залуу " - чууд, " Уураг тархи нь " Хөлөндөө " эр " " - чүүд, " Уургын морь шиг загварлаг " Багачууд " " - д л " Хөл " " Бөм " " Бөг " үнэн " Гаа " - тай даа!

Ац - 2018-07-09 08:07:33

царайлаад яах вэ, монголчууд!

зочин - 2018-07-09 07:53:00

Хөл бөмбөгөө үзнээ