Жастин Бибер удахгүй гэрлэнэ


Канадын дуучин Жастин Бибер загвар өмсөгч, телевизийн хөтлөгч Хейли Болдуинтай сүй тавьжээ. TMZ портал өөрийн сурвалжлагчийн бичсэнийг иш татан ингэж мэдээлсэн байна. 

Дуучин Багамын аралд амарч байхдаа өөрийн найз бүсгүйд гэрлэх санал тавьжээ.  Болсон явдлыг нүдээр харсан хүмүүсийн хэлснээр, тэр ресторанд хоол идэж байхдаа гар утсаа далд хийхийг үйлчлүүлэгчдээс хүсээд, дараа нь Болдиунд хандсан байна.

Биберийн эцэг, эх  болсон явдлын тухай нийгмийн сүлжээнд бичжээ. “Бахархаж байна гэхэд багадна. Дараагийн арга хэмжээг хүлээн догдолж сууна” гэж дуучины эцэг Instagram-д бичсэн байна. “Хайр, хайр, хайр...” гэж ээж нь Twitter-т бичжээ.

Хейли Болдиун бол жүжигчин Стивен Болдуины бага охин, Алек Болдуины зээ охин юм. Тэрээр 2015-2016 онд Бибертэй уулзаж байсан ч, дараа нь тэд хэсэг хугацаанд хөндийрчээ.  Жастин жүжигчин Селена Гомезаас харилцаагаа тасалсны дараа 2018 онд Хейлитэй дахин уулзах болсон юм.

                                                                                                      С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд