Хавдар үүсгэдэг эмийг илрүүлжээ

"Тодорхой бодист суурилсан даралтны эм бие махбодид сөргөөр нөлөөлж болох юм" гэж Данийн вант улсын Анагаах ухааны агентлагийн судлаачид мэдэгдсэн байна. Энэ нь  суурилсан эм бэлдмэл юм гэж Оросын анагаах ухааны сайтад мэдээлжээ.

Эмийн “Zhejiang Huahai Pharmaceuticals” компани валсартанд суурилсан осолтой эм үйлдвэрлэжээ. Энэ компани даралтны эсрэг дээрх бодисыг цэвэрлэх үйл явцыг зөрчсөн байна.

“Даралтны өвчнийг эмчлэх эмнийн найрлагад ордог валсартан бодис хавдар үүсгэдэг” гэж Данийн эрдэмтэд дүгнэжээ. Тэдний үзэж буйгаар, ийм эмийг удаан хугацаагаар хэрэглэвэл эрүүл мэндэд асуудал үүсч мэдэх гэнэ.

Валсартанд суурилсан эмийг бүрэн хориглох тухай асуудлыг Европын холбоо одоо хэлэлцэж байгаа ажээ. Данийн эрдэмтэд амьтад дээр хийсэн туршилтын дүнг үндэслэн ийм дүгнэлт хийснээр ингэж хориглох шалтгаан болж байгаа аж.

Найрлагад нь кальцийн төрлийн блокатор ордог даралт ихсэх өвчнийг эмчлэх эмүүд нь хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг ихэсгэдэг гэсэн дүгнэлтийг Сиэтл хотын Фред Хатчинсоны төвийн мэргэжилтнүүд өмнө нь хийсэн юм.  

                                                                                                     С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 66.181.191.149Уржигдар

KALTS YAS BEHJUULDEG N HUDLAA BOLOHIIG ERDEMTED TOGTOOJ