Орон нутгийн замд ноцтой осол гарч гурван хүн амиа алджээ

Төв аймгийн Баянхангай сумын нутагт өчигдөр /2018.07.09/ Цов хангай гэх газрын авто замд ноцтой осол гарчээ. Тодруулбал, Nissan Cube маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 78 настай Б, зорчигч 28 настай А, 72 настай Г нарын гурван хүний амь нас хохирч, нэг хүн хүнд гэмтсэн байна. Гэмтсэн иргэн гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа аж.

Хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд