Асашёорюү Д.Дагвадорж Японы ард түмэнд туслахыг уриалав

Японы бүс нутгуудад үргэлжлэн орсон их хэмжээний бороо, далайн шуурганаас болж тус улс хүчтэй үерийн гамшигт нэрвэгдээд байна. Одоогоор 170 гаруй хүний амь нас үрэгдээд байгаа аж. Мөн ойролцоогоор 17 мянган байшин цахилгаангүй болж, зарим муж хоорондын утасны сүлжээ доголдон, олон мянган айлын гэр сүйджээ. Энэ нь сүүлийн 30-аад жил болоогүй хамгийн олон хүний амийг авсан аймшигт үер гэдгийг тус улсын эрх баригчид хэлж байна.

Иймд Японы ард түмэнд туслах санаачлагыг Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж гаргажээ. Тэрээр өөрийн цахим хуудсандаа “Монголчууд зовох цагт нөхрийн чанар гэж хэлдэг. Наадам сайхан болж өндөрлөлөө. Нэгэн зүйлд сэтгэлийн чилээ гаргахгүй бол болохгүй байна. Долоодугаар сарын 8-10 хооронд Японы баруун хэсгээр олон хоног орсон борооны улмаас 130 гаруй хүн эндэж 50 гаруй хүн ор сураггүй алга болсон гамшиг боллоо. Миний бие энэ улстай хамгийн их холбоотойн хувьд, дээр нь 1990 оны шилжилтийн үед Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэн хүнд үед Япон улс чин сэтгэлээсээ БНМАУ-д хүнсний тусламж болон эдийн засагт үлэмж хэмжээний тусламж үзүүлж бсныг би бөгөөд бид мартах ёсгүй билээ.

Монгол орныг одоо хүртэл дэмжин тусалж бүс нутгийн энх тайванч найрсаг харилцааг бэхжүүлэн хоёр орны эдийн засаг, соёлын харьцаа Монгол хүн Япон хүмүүс бие биеэ хамгийн сайнаар ойлгож явдагт би баярлаж явдаг юм. Та бүхнээсээ чин сэтгэлээсээ ядрах цагт нөхрийн чанар гэж сайхан үгийг сануулахын ялдамд Японы ард түмэнд Монгол хүний өчүүхэн ч болов сайхан сэтгэлийн тусламж хандивыг миний бие хичээнгүйлэн хүсэж байна. Миний бие хувийн зүгээс 10000 ам.доллар хандивлаж байна. Та бүхнээсээ хичээнгүйлэн гуйж байна. Өнөөдрөөс хандивын данс нээнэ. Баярлалаа та бүхэнд” хэмээжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Gansukh - 66.249.82.1762018-07-14 09:21:49

Haana handiv uguh ve.

ард - 103.57.92.2468 цагийн өмнө

Туслаараи хөрөгөтнууд хооснууд ч ганц ганцдөхгүи сэтгэл юм шүү