Г.Чинзоригийн зээрд азарга түрүүллээ

Хүй долоо худагт  болж буй уяачдын наадамд Эрлийз морьдын дээд нас буюу азарганы уралдаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат Г.Чинзоригийн зээрд азарга түрүүлж түмэн олноо баясгалаа.

Төв аймгийн Баянцогт сумын харъяат тод манлай уяач Д.Одгэрэлийн Бор азарга аман хүзүүдсэн бол  Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харъяат “Сонор  трейд” компанийн захирал Монгол Улсын Манлай уяач Б.Энхболдын Хонгор азарга гуравт давхилаа.

Харин айргийн дөрөвт Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат Тод манлай уяач С.Лувсанбалдангийн Халтар азарга  хурдалсан бол Хөсвгөл аймгийн Шинэ идэр сумын харъяат Ц. Чимэд-Уяагийн  Хул азарга айргийн тавд давхиж түмэн олноо баясгалаа. Эрлийз морьдын дээд нас буюу азарганы уралдаанд 100 хурдан хүлэг шандасаа сорив.

Сэтгэгдэл бичих