Монголын баг ОУ-ын математикийн олимпиадаас зургаан медаль хүртжээ

Румын улсад болсон Олон улсын Математикийн 59 дүгээр олимпиадаас манай Монгол Улсын баг нэг мөнгө, таван хүрэл медаль хүртжээ. Монголын Үндэсний их баяр наадам үргэлжилж буй энэ үеэр Румын улсын Клуж Напока хотод долоодугаар сарын 4-14-ний өдрүүдэд болсон эл олимпиадад манай улсаас   

  • М.Лханаажав - “Олонлог” сургууль
  • М.Ѳнѳболд - I сургууль
  • Х.Санжаахүү - Хѳвсгѳл аймгийн дунд сургууль
  • О.Мишээл - “Шинэ Монгол” сургууль
  • Б.Батмэнд - I сургууль
  • Б.Тѳрбат - “Орчлон” сургууль гэсэн зургаан сурагч оролцсон юм. Тэд ийнхүү бүгдээрээ медальтай ганзага дүүрэн буцаж байна. Энэ нь Монгол Улсын хувьд Олон улсын математикийн олимпиадад гаргасан хамгийн өндөр амжилтад тооцогдож буй. 
 

Монголын багийн ахлагчаар Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн Г.Баярмагнай, дэд ахлагчаар Б.Батцэнгэл нар ажиллаж, сурагчдыг бэлджээ. Сурагчид хоёр өдрийн турш тус бүр долоон онооны зургаан бодлого бодох даалгавар авч, ийнхүү амжилттай оролцсон байна.

 

Олон улсын математикийн олимпиад нь олон улсын боловсрол, шинжлэх ухааны хамгийн удаан хугацаанд тогтвортой явагдсан тэмцээнд тооцогддог бөгөөд анх 1959 онд Румын улсад зохион байгуулагдаж байжээ. Тухайн үед Румын, Унгар, Болгар, Польш, Чехсловак, Зүүн Герман, ЗХУ гэсэн долоон орны баг оролцож байсан түүхтэй аж.  


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zocnin - 68.145.61.752018-07-14 09:46:44

mongol tumnii oyunii manalai bolson edgeer suragcndiig une tolboriig ni ulsaas garagaj gadaadiin hogjiltei orond injenereer surgah heregtei

tsatsral - 43.242.243.712018-07-13 23:25:13

mongolchuud oyun uhaaniig hezee uneldeg boloh ve

Иргэн - 27.123.214.832018-07-13 13:43:18

Тэр бөхөд өгсөн хэмжээний шагналыг энэ хүүхэд багш нарт хуваагаад өгч эхэлвэл ялсан Монгол хөгжиж эхлэнэ.