Ховд, Дорнод аймгуудад газар хөдлөлт болжээ

Өчигдөр Дорнод  болон Ховд аймгийн зарим бүс нутагт газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын “Тосон-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 57 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 232 км-т, Ө-46027’00”, У-11506’36”/ энэ сарын 20-ны өдрийн 16:37 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 16:37 цагт ООГХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Матад сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Б.Ариунтуяагаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгджээ.


Мөн Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн “Аргалантай-Уул” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 90 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 400 км-т, Ө-4502’24”, У-92037’42”/ өчигдөр 18:42 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 18:42 цагт ООГХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Д.Баатарсүрэнгээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.

Сэтгэгдэл бичих