2020 оны буудлага спортын УАШ тэмцээнүүдийн тов тодорлоо

Цар тахлын улмаас хойшлогдоод байсан 2020 оны буудлага спортын улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг оны сүүлчийн гурван сард дараалан зохион байгуулахаар Монголын буудлага спортын холбооноос шийдвэрлэв.\


Тэмцээний салхийг хагалж ахмад мастеруудын УАШТ-ийг аравдугаар сарын 6-9-нд явуулах бол өсвөр үеийнхний УАШТ аравдугаар сарын 20-23-нд болно. Улмаар залуучуудын УАШТ-ийг арваннэгдүгээр сарын 10-14-нд, харин насанд хүрэгчдийн УАШТ-ийг арваннэгдүгээр сарын 24-30-нд тус тус зохион байгуулах юм. Хамгийн сүүлд сонирхогчдын УАШТ-ийг арванхоёрдугаар сарын 5-нд товлолоо.


Сонирхуулахад, МБСХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн Н.Энхболд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн дагуу тус холбооны сонгуульт ажлаа хүлээлгэн өгч, оронд нь ерөнхийлөгчийн үүргийг Э.Мөнх-Очир гүйцэтгэж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих