Автобусны буудлуудын халтиргаанаас хамгаалах өнгөт хучилт хийж байна

Хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу УБЗАА-наас 24 байршлын автобусны буудлын 3956м.кв талбайг халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж нар үздэггүй өвлийн улиралд байнга мөстдөг цэгүүдэд нийтийн тээвэрт суухдаа унаж бэртэхээс хамгаалж өнгөт хучилтаар бүрэх ажлыг зохион байгуулж байна.


Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө дагуу буудлуудад хийх бөгөөд өчигдөр Хан-Уул дүүргийн ажилчдын соёлын ордон автобусны буудлыг бүрж гүйцэтгэжээ. Тус ажлыг Хот нийтийн аж ахуйн зардлын Замын сангийн хөрөнгөөс гарган хийж байгаа аж.


2019 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийт 7 байршилд авто замын халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг хийж гүйцэтгэжээ. Энэхүү өнгөт хучилт нь халтиргаа гулгаатай нөхцөлд тээврийн хэрэгслийн дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлж үзэгдэх орчин хязгаарлагдмал үед аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.


Сэтгэгдэл бичих