Сэрэмжлүүлэг: Хүн хөнөөж, мөчилж, цогцсыг нь хээр шатаасан хэргийг илрүүллээ

Архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар хүний аминд хүрсэн хэрэг 2020 оны 08-р сард гарсан байна. Уг хэргийг үйлдсэн этгээд  ул мөрөө баллахын тулд талийгаачийн цогцсыг мөчилж, улмаар хээр аваачиж шатаасан аж.

Талийгаачийн хүү  цагдаагийн байгууллагад “Миний ээж 53 настай Н гэртээ ирэхгүй олон хоног боллоо” гэж  хандсанаар энэхүү хүн амины хэрэг 50 гаруй хоногийн дараа илэрсэн байна.

Энэ хэргийг талийгаачтай эр, эмийн харьцаатай байсан 53 настай Т гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд өдгөө түүнийг цагдан хориод байгаа юм. Тэрбээр хэргээ хүлээсэн бөгөөд талийгаачийг хэрхэн хөнөөж, мөчилсөн талаар болон жалганд шатаасан болохоо хүлээжээ.

Хэрэг 2020 оны 08-р сарын 07-08-нд шилжих шөнө БЗД-ийн 5-р хороонд гарсан бөгөөд талийгаачийн цогцсыг БГД-ийн 20-р хороонд жалганд шатаасан байжээ.

Сэтгэгдэл бичих