"Өргөө" кино театрын зүүн талын замыг хаалаа

Есдүгээр сарын 23-ны 20 цагаас эхлэн 3, 4-р хорооллын "Өргөө" кино театрын зүүн талын авто замыг хааж есдүгээр сарын 24-ний өдрөөс зам засварын ажил эхэлж байна. Энэ замыг 10 дугаар сарын хоёрны өдөр хүртэл хааж зам засварын ажил хийгдэх аж.

.
Ажлын хүрээнд асфальт бетон хучилт, явган хүний зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, эгнээ тусгаарлах хашлага суурилуулах юм. Иймд жолооч та бүхэн бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Сэтгэгдэл бичих