Ёшихидэ Суга: Урьдчилсан болзол тавилгүйгээр Ким Чен Унтай уулзахад бэлэн байна

Японы ерөнхий сайд Ёшихидэ Суга есдүгээр сарын 25-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы  улс төрийн ерөнхий санал шүүмжлэлийн үеэр үг хэлэхдээ, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

 

“Японы шинэ ерөнхий сайдын хувиар миний бие ямар ч урьдчилсан болзол тавилгүйгээр Ким Чен Ун даргатай уулзахад бэлэн байна” гэж Суга мэдэгджээ.

 

Суга тус орны парламентын төлөөлөгчдийн танхимд болсон санал хураалтын дүнгээр Японы ерөнхий сайд болсныг есдүгээр сарын 16-нд мэдээлсэн юм. 465 депутатын 314 нь шинэ ерөнхий сайдын төлөө санал өгчээ. Мөн өдөр шинэ засгийн газар эмхлэн байгуулж, ингэхдээ хуучин ерөнхий сайд Шинзо Абэгийн танхимын олонхи сайд албан тушаалдаа үлдсэн байна.

 

Суга эрх баригч Либерал ардчилсан намын тэргүүнээр есдүгээр сарын 14-нд сонгогдсон юм.

 


Б.Атар

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

AFgVWIWNhdmepGYrHj - 5.188.211.222020-10-18 20:51:28

rYbZEr http://pills2sale.com/ levitra nizagara