Долоон хүүхэд угаартаж, эмнэлгийн тусламж авчээ

Намрын сэрүүн уур амьсгал орж, галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор иргэд сайжруулсан шахмал түлшний утаанд хордох тохиолдол ар араасаа гарсаар байна.


Тодруулбал, өчигдөр долоон хүүхэд угаарын хийд хордож, ЭХЭМҮТ-д хандан, эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад буцжээ.


Зөвлөмж: Угаарын хийн хордлогын шинж тэмдэг илэрсэн үед Нийслэлийн түргэн тусламжийн 103 дугаарт цаг алдалгүй дуудлага өгөхийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөлөө.


Сэтгэгдэл бичих