Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 28, Бямба
"Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 327 боллоо"

"Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 327 боллоо"

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-20 20:20:01

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Сүүлийн хоёр хоногт нийт 1,995 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд гурван хүнд халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 19-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолоочид /40, 46 настай/ болон Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.

Ингээд батлагдсан нийт тохиолдол 327 боллоо. Үүнээс 312 хүнийг эмчилж, эдгээсэн. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 298, гэрийн ажиглалтад 9, сувилалд 5 хүн тусгаарлан ажиглалтад байгаа.

Одоогийн байдлаар эмчилгээнд байгаа 15 хүний 10 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр гэж үнэлэгджээ.
Дэлхий дахинд коронавируст халдварын 40.7 сая тохиолдол бүртгэгдэж, 30 сая хүн эдгэрсэн бол 1.1 сая хүн нас бараад байна. Сүүлийн нэг хоногт шинээр 290 мянган тохиолдол бүртгэгдэж, 4 мянга гаруй хүн нас баржээ.
"55 мянган хүн вакцин хийлгэх хүсэлтээ гаргасан"

Улирлын томуугийн вакцинжуулалтын ажил аравдугаар сарын 1-нээс эхэлсэн. Энэ жил өмнөх жилүүдээс гурав дахин их хүн тун вакцин оруулж ирэн, дархлаажуулалтыг явуулж байна. Өнөөдрийн байдлаар ванцинжуулалт 78.9 хувьтай явж байгаа бөгөөд 55 мянган хүн вакцин хийлгэх хүсэлтээ гаргажээ. Тиймээс бид нэмж 100 мянган хүн тун вакцин захиалаад байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-20 20:20:01

Сэтгэгдэл бичих