Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 28, Бямба
Энэ сарын 24-өөс цас орж, хүйтэрнэ

Энэ сарын 24-өөс цас орж, хүйтэрнэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-20 22:13:05

Өнгөрсөн хоёр хоног нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга болон хүчтэй салхи салхилах зэрэг аюултай үзэгдэл ажиглагдсан. Хамгийн ихдээ Увс аймагт 10 мм хүртэл цас орсон байна. Ерөнхийдөө Хөвсгөл, Увс, Архангай, Булган, Өвөрхангай зэрэг аймгуудын нутагт цас их хэмжээгээр орсон. Хамгийн сүүлийн мэдээгээр Монгол орны хувьд цасны зузаан 15см цасан бүрхүүлтэй байна. Ерөнхийдөө Баян-Өлгий, Төв аймаг, Булган, Хөвсгөл, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай зэрэг аймгуудад цасан бүрхүүл тогтчихсон. Түүнчлэн хүчтэй салхины аюултай үзэгдэл болсон. Энэ нь Говь-Алтайн өмнөд, Баянхонгор, Өвөрхангай өмнөд, Өмнө-Говь, Дундговийн баруун хэсгээр 16-24 метр секунд хүртэлх хүчтэй салхины аюултай үзэгдэл болж ажиглагдсан байна.


Аравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн баруун аймгаар, 22-ны өдрөөс нийт нутгаар цаг агаар дулаарч 24-ны өдөр хүртэл цаг агаар тогтуун сайхан байна. Харин 24-ний өдрөөс эхлээд баруун аймгуудын хойд хэсгээр цаг агаар муудаад 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар цаг агаар муудаж цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-20 22:13:05

Сэтгэгдэл бичих