Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 28, Бямба
Улаанбаатар олон улсын кино наадмын Хангарьд шагналын эзэн өнөөдөр тодорно

Улаанбаатар олон улсын кино наадмын Хангарьд шагналын эзэн өнөөдөр тодорно

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-20 23:39:04

Улаанбаатар олон улсын кино наадам энэ сарын 19-нд найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” киногоор нээлтээ хийсэн билээ. 12 дахь жилдээ болж байгаа тус наадам нь дэлхийд алдартай Канн, Берлин, Торонто, Венецийн кино наадамд шалгарсан Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил, Монгол зэрэг 11 орны 19 кино бүтээлийг үзэгчдэд толилуулж байгаа.

Өнөөдөр наадмын хүрээнд “Хангарьд” шагнал гардуулах ёслол болох бөгөөд шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг продюсерын төрөлд шагнал гардуулах юм.

Улаанбаатар олон улсын кино наадмын Хангарьд шагналын эзэн өнөөдөр тодорно

Энэ жилийн Монгол киноны уралдаант хэсэгт найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, Б.Отгонзоригийн “Эмэгтэй”, Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, Г.Даваазулын “Хэлгүй жим”, О.Бат-Өлзийгийн “Буруу өрөг”, Б.Эрдэнэцэцэгийн “Ээж хадны домог”, Т.Анарын “Сүүн замын сахиул” бүтээлүүд өрсөлдсөнөөс найруулагч Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” уран сайхны кино тус тус шалгарч, Монгол кино хөтөлбөрт сонгогдсон. Эдгээр бүтээлүүд өнөөдөр наадмын хүрээнд Тэнгис кино театрын дэлгэцнээ ганцхан удаа толилуулах  юм.

Улаанбаатар олон улсын кино наадам долоо хоног үргэлжлэн ирэх ням гаригт ХБНГУ, Монгол Улсын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Black milk” киногоор хаалтаа хийнэ.

Улаанбаатар олон улсын кино наадмын Хангарьд шагналын эзэн өнөөдөр тодорно

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-20 23:39:04

Сэтгэгдэл бичих