Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 28, Бямба
Хятадад бэлэглэсэн 30 мянган хонины эхний 4000-г хүлээлгэн өгөх ёслол боллоо

Хятадад бэлэглэсэн 30 мянган хонины эхний 4000-г хүлээлгэн өгөх ёслол боллоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-21 20:39:39

Хятадын Засгийн газарт 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр (2020.10.22) Дорноговь аймгийн Замын-Үүд хотод боллоо. Ёслолын ажиллагааны үеэр бэлгийн батламжийг Хятадын албаныханд гардуулж, эхний ээлжийн 4000 хонийг хил давууллаа.

Дэлхийд шинэ коронавирусийн халдвар тархсаны дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж, 30 мянган хонь "бэлэглэж" байгаагаа мэдэгдсэн юм.

Хятадын талаас 30 мянган хонийг намраас амьдаар нь авах хүсэлт тавьсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг 2020 оны наймдугаар сарын 05-ны өдөр байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажилласан.

Хятадын Засгийн газарт хандиваар хүлээлгэн өгөх 30 мянган хонийг Дорноговь аймгийн Сайншанд хотод төвлөрүүлэн, хорио цээрийн дэглэмийг сахисан юм.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-21 20:39:39

Сэтгэгдэл бичих