Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 28, Бямба
Монголын зорчигчдоос халдвар илэрлээ гэдэг нь ташаа мэдээлэл гэв

Монголын зорчигчдоос халдвар илэрлээ гэдэг нь ташаа мэдээлэл гэв

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-22 00:15:57

БНХАУ-ын зарим мэдээллийн сайтад 2020 оны аравдугаар сарын 14-нд Улаанбаатар-Хөх хотын чиглэлд үйлдсэн “Монголиан Эйрлайнс” компанийн ОМ-223 дугаартай нислэгээр ирсэн зорчигчдын таваас нь коронавирус илэрсэн. Тиймээс тус чиглэлийн нислэгийн үйл ажиллагааг нэг долоо хоногоор зогсоолоо гэх мэдээлэл гарчээ. 

Үүнээс үүдэн иргэдийн дунд Монгол Улс дотооддоо халдвар алдчихлаа гэх айдас үүсээд байна.

Тэгвэл дээрх мэдээлэл нь ташаа гэдгийг ЭМЯ-ны эх сурвалж өгч байна.

Тодруулбал, тухайн үед Монгол Улсаас тус чиглэлд ямар нэгэн нислэг үйлдээгүй ба Москвагаас Хөх хот руу үйлдэж байсан транзит нислэг Монголоор дайрч өнгөрсөн нь буруу ойлголт төрүүлсэн бололтой. Тухайн онгоц Монголд шатахуунаа цэнэглээд хөөрсөн. Ямар нэгэн зорчигч бууж, суусан үйлдэл болоогүй гэсэн хариултыг албаныхан өгч байна. 

МИАТ компани энэ талаар удахгүй тодорхой мэдээлэл өгнө гэлээ. 


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-22 00:15:57

Сэтгэгдэл бичих