Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 28, Бямба
Монгол сурагчид 2022 онд PISA шалгалт өгч, мэдлэг чадвараа олон улсад шалгуулна

Монгол сурагчид 2022 онд PISA шалгалт өгч, мэдлэг чадвараа олон улсад шалгуулна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-22 00:50:53

PISA/Programme for international Student Assessment/

 нь улс орнуудын 15 настнуудын уншлага, математик, байгалийн шинжлэх ухааны мэдлэг, чадварыг шалгадаг.

Өөрөөр хэлбэл, улс орнууд уг шалгалтыг өгснөөр өөрсдийн ерөнхий боловсролын чанар чансааг бусад орныхтой харьцуулан мэдэх боломжтой. 

Манай улсын хувьд 2021 онд уг шалгалтыг анхлан өгөхөөр болсон. Гэвч дэлхий нийтэд тархсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан PISA хойшлогдож, 2022 онд товлогдоод байгаа юм. 

2022 онд PISA нь математикийн шинжлэх ухаан болон бүтээлч сэтгэлгээг шалгах агуулгаар зохион байгуулагдана. Үүнд хэрхэн бэлдэж буйг БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

Тэрбээр "Бид туршилтын шалгалт, арга зүйн зөвлөгөө авах гэх зэргээр нарийвчилсан дүрэм журмынх нь дагуу ажиллаж байна. PISA нь дан ганц мэдлэг гэхээс илүү 15 настнуудын хэрэглээний чадварыг шалгадаг суурь шалгалт. PISA-д зориулж хөтөлбөрийг өөрчлөхгүй бөгөөд хүүхдүүдийг олж авч буй мэдлэгээ хэрхэн хэрэглэхэд нь сургах, багш нарт арга зүйн зөвлөгөө өгч байгаа. 

Мөн компьютерт суурилж шалгалт өгөх учраас мэдээлэл технологийн орчин нөхцөлийг сайжруулах, энэ талын чадварыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна" гэлээ. 

Манай улсаас хэдэн хүүхэд шалгалт өгөх талаар Боловсролын үнэлгээний төвөөс "2020 онд туршилтын шалгалтууд сурагчдаас авах болно. Ойролцоогоор 150 сургуулийн есдүгээр ангийн 6-7 мянган сурагчийг түүврийн аргаар сонгон шалгалт авах хүлээлттэй байна" хэмээн өмнө нь мэдээлж байв.

2022 онд PISA-д 90 орчим улсын 15 настнууд оролцож мэдлэг, чадвараа шалгуулна. Өнгөрсөн удаагийн буюу 2018 оны шалгалтад 79 улсын 600,000 гаруй сурагч оролцон шалгуулахад математик, шинжлэх ухаан, уншлагын төрөлд гурвууланд нь БНХАУ-ын сурагчид тэргүүлжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-22 00:50:53

Сэтгэгдэл бичих