Дэлхийн аварга болсон Монголын цорын ганц бүжигчин

Харийн нутагт амьдран, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа монгол залуус цөөнгүй. Тэдний нэг нь бүжигчин Нэргүйн Онондарь. Өдгөө Германд амьдардаг тэрбээр тус улсын “Grun gold” хамтлагийн гишүүн. Н.Онондарь өнгөрсөн жил БНХАУ-д болсон латин америк бүжгийн ДАШТ-д “Grun gold” хамтлагийнхны хамт оролцоод түрүүлж, монгол түмнээ төдийгүй германчуудыг баярлуулав. Тэгэхдээ 17 жил тээсэн мөрөөдөлдөө хүрсэн Н.Онондарь монгол бүжигчин дэлхийн аварга болж чадахыг тэгж батлан, анхны жимийг нь гаргасан юм.

Хэдийгээр Н.Онондарь өөр орныг төлөөлөн ДАШТ-д оролцож, алтан медаль хүртсэн ч дэлхийн есөн удаагийн аварга хамтлагийн бүрэлдэхүүнд багтана, тэдэнд тоогдоно гэдэг том амжилт билээ.Уржигдар “Grun gold” хамтлагийнхан Германы аваргад 13 дахиа түрүүлж, алтан медаль хүртсэн.Багийн тэр тусмаа бүжгийн спортод тамирчин бүхний оролцоо чухал. “Grun gold”-ын гаргасаар буй амжилтад Н.Онондарийн оролцоо, үүрэг чухал нөлөө үзүүлж байгаа нь мэдээж.

Сэтгэгдэл бичих