Япон ерөнхийлөгчтэй монгол операторууд УИХ, засгийн газрыг увайгүй бойкотлож эхэллээ


Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци гэж байгууллага сүржин гэгчийн мэдэгдэл гаргажээ.

800 гаруй хятад иргэн монголд үүрлээд интернетийн сүлжээ, гар утасны дугаарыг хязгааргүйгээр ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулж байгаад баригдан нутаг буцаагдаж байхад ганц ч үг ган хийгээгүй операторуудыг “овоо доо одоо л нэг үгээ хэлэх сөхөөтэй болж дээ” гэж бодтол мэдэгдэл нь өөр агуулгатай юм аа.

УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “... харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлэх хөрөнгө нь татварын дараах цэвэр ашгийн 3%-тай тэнцүү хэмжээтэй байх...гэж заалт нэмж оруулж байгааг тэд эсэргүүцэж мэдэгдэл гаргаж байгаа юм байна.

Улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдал нь хөндөгдөхөд эдгээр операторуудаас ганц нь ч үг дуугараагүй атлаа мөнгөний эрх ашиг нь хөндөгдөхөд нэгдэж нийлэн ийнхүү ичгүүргүй, увайгүй  мэдэгдэл гаргажээ.

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацид Монголын цахилгаан холбоо, Мобиком корпораци, Скайтел, Юнител, Мэдээлэл холбооны сүлжээ, Скайнэтворк, Мобиком нэтворкс зэрэг  мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж буй операторууд ордог аж.

Ерөнхийлөгч бөгөөд Удирдах Зөвлөлийн дарга нь Мобиком Корпорацийн захирал Тацуяа Хамада гэж Японы иргэн.

Эдгээр компаниуд сүржин мэдэгдэлдээ улсын төсөвт их хэмжээний татвар төлж, олон хүмүүсийг ажлын байраар хангаж байгаагаа дурьджээ. Энэ бол тэдний үүрэг, гайхуулаад байх юм биш.

Хуульд хэдэн дугаар ашиглахыг зааж өгөөгүй гэж ЮНИТЕЛИЙН мэргэжилтэн хээвнэг өөрсдийгөө өмөөрч хэлсэн. Тийм учраас хятад иргэд хэдэн зуун сим карт хяналтлгүй ашиглаж байж л дээ.

   Тэгвэл одоо  мэдэгдэл гаргаж Үндэсний хуулийн цэцэд хандана гэж сүржигнэж байгаа шигээ тухайн үед “хөөе хуулиа өөрчлөөч, нэг хүнд хэдэн дугаар олгохыг хязгаарлаач” гэж дуугарч болох байсан бус уу. Хэрэг болохоороо дуугардаг л юм байна шүү дээ.

Дээрх хятад иргэдийн үйлдэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлж ч болохуйц үйлдэл байхад тэднийг чөлөөтэй ажиллах боломж бололцоогоор хангаж өгсөн явдал нь үүрэн телефоны болоод мэдээлэл холбооныхны буруу.

Цагдаагийн ерөнхий газрын дарга тэдэнд хуулийн арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ хэрэг шалгах шатандаа явж буй учир эдгээр операторуудад хэрхэн арга хэмжээ авч, ямар замаар хятадуудад тийм их хэмжээний утасны сим карт очсоныг тодруулж байгаа биз.

Юутай ч гэмт этгээдүүдийг ажиллах бололцоо, эд хэрэгслээр хангаж өгнө гэдэг нь “хам хэрэгтэн” гэсэн үг.

Эдгээр операторууд хар зах шиг эмх замбараагүй, хязгааргүй, чөлөөтэйгээр сим картаа борлуулж, худалддаггүй бол ийм хэрэг болохгүй шүү дээ.

Их, дээд сургуулиудын ойролцоо, хүний хөл хөдөлгөөнтэй олон нийтийн газруудаар үнэгүй тараагдаад сууж байдаг дугааруудыг хэн ч авч болдог.

“Дугаар нууцлах”  гэж бас танхай этгээдүүдийг өөгшүүлсэн үйлчилгээ байна. Дурын этгээд мөнгө төлөөд дугаараа нууцлаад хэн рүү ч залгаж заналхийлж болдог. Ийм маягийн гомдол цагдаагийн газар нилээдгүй ирдэг гэдэг.

Харин тэрхүү үйлчилгээг борлуулсан компани нь “бид мэдэхгүй цагдаадаа оч” гээд сууж байдаг. Энэ шударга ёс уу. Энэ үйлчилгээг мөн зогсоох хэрэгтэй юм.

Хувийн өмч хөрөнгөндөө халдлаа гэж УИХ, Засгийн газрыг бойкотлон Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон Тацуяа Хамада гэж Япон ерөнхийлөгчтэй монгол операторууд улс орныхоо эрх ашгийн төлөө ингэж том дуугарчихсан болоосой доо.



                                                                                                                                                                             Э.САРУУЛ




Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

japon - 178.3.22.2292019-11-16 04:46:12

husehgui bol ta yav geed l boloo sdee

tyh - 202.131.228.1312019-11-15 08:04:20

байж болноо, татварын дараахь цэвэр ашгийн 3% гэдэг их мөнгө, гэхдээ тэд одоо олж байгаагаа энэ өөрчлөлтийн дараа ч хэвээр нь хадгалахын тулд та бидний халаас руу л гараа дүрэх шинээр бодож олж, шинэ шинэ үнэтэй үйлчилгээнүүд гаргах болно доо.

samuurai - 66.181.184.1732019-11-14 17:55:50

muu samuuraigaar udirduulchihaad shunalin tulam tsarailsan heden mongol. hujaanuudtai niilj mungu ugaagaa bizde

Зочин - 103.194.176.1212019-11-14 15:30:50

Энэ тусгай сангийн хуулийг эсэргүүцэж байгаа үйлчилгээ эрхлэгч нарын зөв. Ганц Мобикомын асуудал биш. Тусгай сангийн тоонд ороод яваа "Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан" гэдэг юм одоо угаасаа хэрэггүй болсон. Зүгээр тэр санд хэдэн төгрөг татаж тэрүүнээс хэдэн төгрөг унагаах зохилготой нөхдийн далд сонирхол.

123456 - 103.20.152.502019-11-14 12:03:17

Арай дэндэнэ ээ Мобигийг хаа,...

Зочин - 202.70.37.22019-11-14 11:16:27

Мөнгөний төлөө нэгдэж нэг хүн шиг дугарч чадаж байгаа мөртлөө бие биеэн лүүгээ дугаартайгаа шилжих үйлчилгээн дээрээ болохоор буруу хараад суучихдаг ийм л Мэдээлэл холбооны операторуудын ассациоци гэдэг байгууллага шүү дээ.

n - 203.91.115.2472019-11-14 09:55:50

Арай дэндэнэ ээ Мобигийг нь хаагаад хаячихаж чаддаггүй улс у,

doogii - 64.119.16.2062019-11-14 09:50:38

Manaihanii ooriin hiij bga ajil dugaar unegui taraadag huviin nuutslal hamgaalahgui geh met

Zochin - 66.181.161.92019-11-14 09:34:26

Ter uyeer gants medegdel hiigeegui shuu nerfee

Shulaachid shuu dee - 202.179.25.1692019-11-14 09:22:22

shuilaachdiig uugshuulj bolohgui. Davarsan har shunaluud