Дайшёохо Ч.Шижирбаяр анхны даваагаа авлаа

Кюүшюү башёгийн дөрөв дэх өдөр Дайшёохо Ч.Шижирбаяр маэгашира Нишикигиг барьцтай түлхэж,анхны ялалтаа байгуулав.Тэд урьд нь хоёронтаа таарч,манай бөх унаж байсан юм.Харин Тамаваши Б.Мөнх-Оргил болгар бөх Айоямад ялагдсанаар даваа,унаа нь тэнцсэн бол ёкозүна Хакүхо М.Даваажаргал өмнө нь 20 давж,нэг унасан маэгашира Окиноумиг өвдөглүүлэн,гурван даваа,нэг унаатай болов. Өнөөдөр Дайшёохо маэгашира Таканошотой,Тамаваши Рюүдэнтэй,Хакүхо Миёгирюүтэй таарлаа

Сэтгэгдэл бичих