Хүний баталгаат нас. Хүн бүр хэд наслахыг эрдэмтэд илрүүлжээ

Зуун насны ойгоо тэмдэглэж буй хүн одоо хэн нэгний гайхлыг төрүүлэхээ  больж,  дэлхийд ийм хүмүүс хэдэн мянгаараа бий бөгөөд жилээс жилд улам бүр олширч байгаа билээ.

 Хүн хичнээн наслаж болохыг Италийн Ромын  хоёр их сургуулийн эрлдэмтэд тодруулахаар шийджээ. Өндөр настай хүмүүс дэлхийд жилээс жилд улам олширч, наслалт бүхэлдээ уртассаар байна. Бүх хүний наслалтыг хэрхэн уртасгаж болохыг эрдэмтэд мэдэж авахыг эрмэлзэж байгаа юм. Судалгааны үр дүн “Science” сэтгүүлд нийтлэглэгджээ. 

Хүний наслах нарийн хязгаарыг тогтоох боломжгүй ч, “баталгаат хугацаа” гэж бий бөгөөд энэ нь дотоод нөөцийн  хүрэлцэх  тэр нас  юм.  Энэ хугацааг тогтоож чадсан бөгөөд энэ нь 105 жил гэнэ. 

Үүнээс гадна, 80 насны босгыг давах нь хамгийн чухал гэдгийг эрдэмтэд тодруулжээ. Энэ наснаас өмнө нас барах эрсдэл байнга ихсэж, харин үүний дараа эрсдэл буурч, тогтворждог аж. 105 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн хүмүүст дараачийн төрсөн өдрийг хүртэл амьд явах магадлал 10%-иар нэмэгддэг байна. 

Үүнээс гадна, 80 насны дараа хорт хавдар тусах эрсдэл буурдаг байна. Хорт хавдар судладаг эрдэмтэд энэ онцлогийг нэгэнт тогтоожээ.  Өвчлөлийн оргил үед  60-75 насны хүмүүс  багтдаг бөгөөд  дараа нь  эрсдэл буурч эхлэдэг байна. 

Энэ нь  хорт хавдрын эсэд хөгшрөлтийн явц нөлөөлдөгтэй холбоотой байж болох юм хэмээн таамаглаж байгаа ажээ.

Б.Атар

 


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ИРГЭН - 202.179.25.1562019-11-14 14:49:13

ТЭНЭГТ.СЕКС БАГАСАХААР ХҮНИЙ НАС УРТСАЖ БАЙГАА ЮМ.ХХХ