Монгол улсаа бүхлээр нь сонгуулийн байдалд шилжүүлж байна

    Саарал жагсаалтад Монголоо хоёронтоо багтааж амжсан манай улс төрчид Монгол улсаа бүхлээр нь сонгуулийн байдалруу шилжүүллээ. Улсын төсвөө төвлөрүүлэх арга нь зах зээлийн бус төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн байдалтай болж, төсөвийн хувиарлалт нь сонгуулийн тойргийн дагуу зурагдаж, айсуй сонгуулийн зарцуулалтруу шилжих аж. Өвлийн хүйтэн гэлтгүй ургах ургахгүй нь хамаагүй тойргоо усалцгааж, ард иргэд биднийгээ "хар масс" хэмээн хоорондоо ярьж хөөрцгөөх нь ч ихэссэн бололтой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн чухал заалтуудаа үгүй хийж. жижиг тойрогт хэрхэн ажиллаж гарч ирж болдгийг харуулахаар эрх баригчид нэгэнт хөдөлжээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө ийнхүү яаранхан ярсхийтэл баталж орхилоо. Манай улс төрчдийн маасайтал инээдэг сайхан зантай үе нь эхэлчихсэн тул " саарал жагсаалт"-аас миний монгол гарч цэнгэлийн манлайд хүрэх цаг айсуй. Одоо тэгээд жижиг тойрогт жирийтэл гүйчих хүүхдүүд байвал увайгүй худалчаараа уралдаад байдаг хэрэг л дээ.

Д.Галаа

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

- 202.9.42.120Өчигдөр

Энэ 76 бол дахин гарч ирэхгүй зайлна

unshigch - 64.119.16.206Өчигдөр

Songuuli ali ert ehelsen shuuuu Ylanguyaa hodoo

unshigch - 64.119.16.206Өчигдөр

Songuuli ali ert ehelsen shuuuu Ylanguyaa hodoo

Zocbin - 66.181.161.66Өчигдөр

Undsen huuliin oorchloltoo batalchihsan ymuu tegeed