Тархины тураалаас үүдэлтэй Мацуда Сангийн үнэн үг

 

Сэтгүүлч Ш.Даваадоржийн Монголын утга зохиол судлаач, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Япон улсын иргэн, ноён Мацуда Таданоритатай хийсэн ярилцлага загатнасан газар маажив гэгчээр монголчуудын тухай, өнөөгийн хөгжил дэвшил, нийгмийн амьдрал, боловсролын салбар, улстөрчдийн талаар нүдэнд харагдаж, гарт баригдтал зурайтал хэлээд өгчээ.

Холын хүнээс үг сонс гэдэг ч ийм хатуу мөртлөө үнэн үгийг олон монгол хүн бүр уншиж мэдрээсэй гэж бодном.


Түүний хэлсэн үг бүрээс үнэн үнэртэж байна. Мацуда сан :


...ЯПОНЫ АЛДАРТАЙ КОМПАНИ, КОРПОРАЦЫН ЭЗЭД ӨӨРСДИЙН БАЯЛАГ БҮТЭЭСЭН ТҮҮХ, АМЬДРАЛАА УРАН ЗОХИОЛ ШИГ ТОДОРХОЙ, ИЛ ТОД ӨГҮҮЛЖ ЧАДНА. ӨНӨӨДРИЙН МОНГОЛЫН ШИНЭ БАЯЧУУДААС ИНГЭЖ ЯРЬЖ ЧАДАХ ХҮН ХЭД БАЙГАА БОЛ ОО!...хэмээжээ.


Авилгалтай тэмцэх газраас авч буй Хөрөнгө орлогын мэдүүлгээрээ дэлхийн баячуудтай зэрэгцэж байгаа манай зарим төрийн албан хаагч, өндөр албан тушаалтнуудад дээрх үг дэндүү зохиж байна.


Хуруугаа хөдөлгөж оймс нэхэж үзээ ч үгүй нэгэн эрхэм ХОМ-оороо бусдаасаа тэргүүлж яваа харагддаг. Байдал ийм л байна.


Гэхдээ өөрийн хөдөлмөр, чадвараараа баяжсан олон хүмүүсийг энд огт үгүйсгэхгүй. Бэст буйдангийн захирал залуу дэнжийн мянгын зах дээр өөрийн гараараа хийсэн анхны буйдангаа 40 мянган төгрөгөөр зарчихаад автобусанд суувал суйлуулчихна гэж айгаад дэнжийн мянгаас шар хадны эцэс хүртэл алхаж харьсан түүх ямар гэгээн бөгөөд үнэн бэ?


“BATAAR.MN” бизнесийн түүхээсээ хуваалцаач, арга туршлагаа бусдад ярьж өгөөч гэдэг буланг эхлүүлж байна.

 

Та бидэнд түүхээ хүүрнэн өгүүлээч.

 

1999 онд одоогоос 20 жилийн өмнө Японы иргэн, монгол судлаач Кимүра Аяако “Тархины тураал ” хэмээх монголчуудын тухай өгүүллээ бичиж байсан.


Түүнийг монголчуудын зарим хэсэг нь гадаадын хүн монголчуудыг доромжиллоо гэж эгдүүцэж байсан ч  20 жилийн дараа ч юу ч өөрчлөгдсөнгүй яг хэвээр байгаа нь гашуун үнэн.


Кимүра Аяако :

...Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хүн өөрийгөө гэх аминч үзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бүх орон зай зөвхөн “би” гэх ганц бодлоор дүүрсэн хүнийг аминч үзэлтэн гэнэ.

Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хүн Монголд хэд бол?

 Монголд үнэхээр баян хүн байхгүй гэж боддог.


 Бузар мөнгө, ариун мөнгө гэж ялгаж чадахгүй, мөнгө бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж төсөөлөхийн аргагүй. Өөрөө үл тансаглан, өрөөлийг тансаглуулагч л жинхэнэ баян хүн.

Хятадын “Мэнз бичиг” номд “Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ” хэмээжээ.
Муу луйвраар залилж авсан мөнгөөр хүүхдээ гадаадад сургахаар явуулдгийг ойлгохгүй байна.

Юуг нь ойлгохгүй байна вэ?


 Аав нь луйвраар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж, тийм мөнгөөр суралцахаар явж чадаж байгаа хүүхдийнх нь сэтгэлгээг үнэхээр ойлгохгүй байгаа юм...гэжээ.


Монгол судлаач Мацуда Таданори, Кимүра Аяако нарт Монголчуудын үндсэрхэг үзлээс огт айлгүй үнэн үг хэлсэнд талархаж байна.

        Э.САРУУЛ

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Энн - 103.26.193.1952019-11-15 21:38:54

Япончууд Нанжин хотод 1937 онд 400000 хятад хүнийг зэрлэгээр алснаа юу гэж тайлбарлах бол! 2 япон 100 хятад хүний толгойг тасдан уралдаж бсан гэж бгаа!!!

- 202.179.24.2192019-11-15 18:41:32

IHENH NI HUJAANUUDIN ERLIIZUUD SHUUDEE TEDNUUSD MONGOLCHUUD YAMAR PADLII BAIHAVDE

Zz - 80.215.68.942019-11-15 17:12:43

Үхрүүд хэзээч ухаан суухгүй

zochin - 66.181.190.2282019-11-15 15:21:18

unen vg hlsen hvnd muu sanahgui ee mgl chuud sn l bn hen ingj bidnii bulaig vnen boditoor hleh be de

зочин - 192.82.64.2222019-11-15 15:17:22

Үнэн үг хэлсэн байна. Бид гайхамшигтай хөгжилтэй, ажил ч Японы ард түмнээс гуйлга гуйж ард түмнийг минь доорд амьдруулахын оронд сэтгэлгээний тураал, хөрөнгийн шуналаас нь холдуулж, шударга зөв амьдрахын, үнэнч байхын учир утгыг ойлгуулах нь зөв. Үг хатуу ч амьдралд тустай. Монголын ард түмнийг муугаар амьдруулж, муухай харагдуулж байгаа авилгачид, хулгайчид болсон улс төрийнхөн буруутай

zochin - 202.179.25.1692019-11-15 10:53:55

Mongold setgeltei l humuusiin ug

Orgil - 66.181.161.662019-11-15 09:20:22

Unen ug manai mantuunuud oilgoosok

gaihaltai - 66.181.184.1732019-11-15 09:19:23

gaihaltai