Бүсгүй шөнөжин гар утсаараа тоглоод, сохорчээ


Хятадын Шэньжэнь хотын нэг бүсгүй смартфоноо хэтэрхий их оролддог  байснаасаа болоод, зүүн нүд нь сохорсон байна. Unilad сайтад ингэж бичжээ.
 
 Бүсгүй шөнөжингөө  гар утсаараа тоглосон байна. Өглөө сэрээд,  гар утсаа авч, тэгтэл зүүн нүд огт юу ч харахгүй байгааг таван минутын дараа мэджээ.
Тэрээр эмнгэлэгт хандаж, түүний нүдний торлогт цус бүлэгнэж, үүнээс болоод  юм харж чадахгүй болсныг эмч хэлсэн байна. Түүнд торлог гэмтжээ гэсэн онош тавьсан байна.  Нүдний хэт их ачаалал нь судас хагарахад хүрсэн байна гэж эмч тайлбарлажээ.
Эмч нар  лазлерын тусламжтайгаар торлогт жижигхээн нүх гаргаж, энэ нь илүүдэл цусыг гадагшлууулахад тусласан байна.  Ийм ажилбар хийлгэсний дараа  бүсгүйн бие дээрдэж, дахин харах болжээ.
Английн Бристоль хотын нэг оршин суугч залуу  хоолонд нь аминдэмүүд дутагдсанаас болоод хараагүй болсон байна. Тэр залуу сүүлийн арван жил  зөвхөн чипс, зайдас, гахайн утсан махтай сэндвич идэж, 17 нас хүрэхдээ огт хараагүй болжээ.
Б.Атар

Сэтгэгдэл бичих