Япон эр эхнэртээ гомдоод, 20 жил түүнтэй ганц ч үг солиогүй гэнэ

Гэр бүлийн хоёр ам муруйж, маргах нь байдаг л зүйл. Гэвч эрт, орой  хэзээ нэгт асуудлаа яаж ийгээд шийдчихдэг.  Харин Наран улсын  эхнэр, нөхөр хоёр эвлэрч чадалгүй, бүтэн хорин жил  ганц ч үг солиогүй гэнэ. Ингэхдээ тэд хоёр тийш бололгүй, хамтдаа амьдарч, тэр ч битгий хэл дөрвөн хүүхэд өсгөж хүмүүжүүлжээ.

Тийнхүү Оку болон Юми Катаям нарын охид, хөвгүүд эцэг, эх нь бие биетэйгээ огт ярьж байгаагүй гэр бүлд өсч торнисон байна.  Гэхдээ хүүхдүүд нь ээж, аав хоёрыгоо  ямар нэг байдлаар харьцахад холбож өгч байсан нь мэдээж. Эцэг нь эхнэртээ ихэд гомдсон гэдэг нь л тодорхой. Гэхдээ ямар шалтгаанаар гэдэг нь ойлгомжгүй байж.

Хүүхдүүд нь хэдийнэ том болцгоож, төрсөн гэр орноо орхин явцгаажээ.  Тиймээс тэд гэртээ хоёулханаа хоцорсон  ээж, аавдаа маш санаа зовдог  байж.  Саяхан бага хүүд нь эцэг, эхийгээ эвлэрүүлэх нэг санаа төржээ.


 

Тэрээр нэг телевизид хандаж,  гэр бүлийнхээ асуудлын талаар ярьжээ.  Телевизийн шоуны  редакторууд эцэг, эх хоёрыг нь паркт санаандгүй уулзуулахаар шийдсэн байна. Харин хүүхдүүд нь тэднийг холоос  ажиглан харж байжээ.





 

 

Хоёулханаа үлдсэний дараа  эцэг нь  түрүүлж ямар нэг юм бувтнах аятай болоод,  “Би яагаад чамтай үг солихоо больсоныг  чи мэдмээр байна уу? Чи  хүүхдүүдтэйгээ л үргэлж ноцолдож, надтай ярих энэ тэр цаг огт гаргадаггүй, намайг  ерөөс  өөрийнхөө  амьдралаас  хасчихсан  шүү дээ” гэжээ.