Хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна

Cүхбаатар аймагтай хил залгаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт мэрэгч амьтнаас хүнд дамжин халдварладаг зооноз өвчин илэрсэнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Бичигт боомтоор нэвтэрч буй авто тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтгэлийг чанартай хийх, хүн, малын халдварт өвчин хил дамжин орж ирэхээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Тус боомтоор хил нэвтэрч буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдоос ерөнхий мэдүүлгийг авч, эрүүл мэндийн тандалтыг хийж, термокамераар биеийн халууныг хэмжин хяналт тавьж байгаа бөгөөд зорчигчдод заавар, зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч байна.

Сэтгэгдэл бичих