Б.Махбалын шүүх хурал хохирогч Доржпүрэвийн хүсэлтээр энэ сарын 13-нд болохоор хойшлогдов

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийн V танхимд өнөөдөр 11:00 цагт эхэллээ. Хохирогч Доржпүрэвийн өмгөөлөгч "Хохирогч Доржпүрэв шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан" хэмээснээр шүүх хурал ирэх долоо хоногийн 13-ны өдрийн 14.00 цагт болох тов гарлаа. Хохирогчоор албан ёсоор тогтоогдсон Т.Гомбосүрэн агсны гэргий Өнөрцэцэг шүүх хуралд ирсэн ч "Хэвлэлд ярилцлага өгөх боломжгүй"-гээ илэрхийллээ.

Б.Махбалд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Энэ зүйл ангид "Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ" гэжээ.

Сэтгэгдэл бичих