Хордсон гэх дуудлагын тоо буурсан

Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.  Энэ үеэр хордсон гэх дуудлагын тоо буурсан. Өөрөөр хэлбэл, хүнд хэлбэрээр хордсон гэх дуудлага ирэхгүй байгаа. Хөнгөн хэлбэрээр хордсон гэх  дуудлага бол тодорхой хэмжээгээр ирж байгаа ч буурсан гэлээ.

Нийслэлийн МХЕГ-аас мэдээлэхдээ, товчоодоор хийсэн шалгалтын үеэр 702 тонн түүхий нүүрс дамжин өнгөрсөн. Түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид нийлүүлэхээр  3109 тонн түүхий нүүрс нийслэлд орж ирсэн. Түүхий нүүрс нийлүүлэх зөвшөөрөлтэй уурхайгаас өөр газраас нэвтрүүлсэн зөрчил илэрсэн. Өөрөөр хэлбэл, Багануурын уурхайгаас нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй хэрнээ  Налайхын уурхайгаас нүүрс тээвэрлэсэн зөрчил илэрснийг цагдаагийн байгууллага илрүүлсэн. Мөн нүүрс тээвэрлэх зөвшөөрөлгүй компани 18 тонн нүүрс тээвэрлэсэн.

Мөн түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд нүүрсээ зориулалтын бус хадгалах зөрчил илэрсэн гэдгийг хэллээ.

Сэтгэгдэл бичих